Sylfirm X үрчлээ НӨАТ ороогүй
Sylfirm X
(Нүдний үрчлээ,амны эргэн тойрон дахь үрчлээсүүд болон нарийн хэсгүүдэд хийгдэх боломжтой)
1 удаагийн оролт 130,000 \
Зөвлөгөө
Эмчилгээний тухай

Өндөр давтатж бүхий долгионыг зүүгээр дамжуулан арьсны уян хатан чанар сайжруулах, үрчлээг багасгах 


(Үүний зэрэгцээ нүхжилтийг багасгана)

Sylfirm X давуу тал
  • 01Үрчлээг багасгаж уян хатан чанарыг сайжруулна.
  • 02Уруул хэсгийн үрчлээ, нүд гэх мэт нарийн хэсгүүдэд хийгдэх
  • 03Нүхжилтийг багасгана
  • 04Арьсыг нөхөн төлжүүлнэ!
Эдгээр хүмүүст санал болгож байна
  • 01Арьсны эрүүл байдал алдагдаж их нүхжилттэй бол
  • 02Дух, нүд, уруул хэсгийн үрчлээнд санаа зовж байвал
  • 03Арьсаа нилэнхүйд нь сайжруулах эмчилгээг хайж байгаа бол
  • 04 Гөлгөр арьстай болохыг зорьж байвал
Sylfirm X талаар түгээмэл асуултууд
Хэр үр дүнтэй вэ?
Sylfirm X нь микро буюу бичил хэмжээний зүү болон өндөр давтамж бүхий долгионыг тамга дарж байгаа мэт хийгдэх эмчилгээ юм. Арьсны гүн рүү долгионыг дамжуулсанаар коллагены нийглэгжилт ихэснэ.
  • Эмчилгээний дараа анхаарах зүйлс
    Нүүр будалтыг эмчилгээнээс хойш 4 цагийн дараанаас
    • Гуужуулах бүтээгдэхүүнүүдийг 7 хоногийн турш хэрэглэхийг хориглоно
    • Тосон бүтэцтэй нүүрний бүтээгдэхүүнүүдээс 7 хоног татгалзах
    • Эмчилгээ хийлгэсэн өдөр болон дараагийн өдөр буюу 2 хоног алкохол ихээр агуулагддаг тонер болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоно (Арьсыг гэмтээх учраас)
    • Эмчилгээний дараа арьс бага зэрэг өөр харагдах ба 1-2 долоо хоногийн дараанаас зүгээр болно.
    Хүн бүрт эдгэх хугацаа нь өөр өөр байх ба түүнээс шалтгаалан дараагийн эмчилгээг 3-4 долоо хоногийн зайтай хийлгэхийг зөвлөж байна.
    • Батгатай арьсанд хийгдсэн тохиолдолд арьс цочирч болзошгүй ба үүнд антибиотик болон стеройд тосыг 7 хоног хэрэглэнэ
    • Хэрвээ өөр ямар нэгэн нүүрний ажилбарт орсон тохиолдолд 2 сарын дараанаас эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна
    • Арьсаа татуулсан хүмүүс хийлгэхийг хориглоно


    ✔ 3-7 хоногийн хугацаанд саун, алкохол, тамхи, массаж гэх мэтээс зайлсхийх

    ✔ Арьсаа сайтар чийгшүүлж тайвшруулах, гадуур гарахдаа нарны тосыг сайтар түрхэх шаардлагатай.

    Сануулга : Эмчилгээний дараа нүүр улайх, бага зэрэг хавдах, бага зэрэг зовиуртай санагдаж болзошгүй бөгөөд санаа зовох зүйлгүй юм.